Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар өчигдөр 09:52 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлжээ. 

Газрын хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

2021 он гарснаас хойш гурваас дээш магнитудын хүчтэй нийт 390 удаагийн газар хөдлөлт болсон ба үүнээс 340 гаруй нь Хөвсгөл аймагт бүртгэгдээд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна