Шатар сонирхогчдын ДАШТ-д УИХ-ын асан Д.Лүндээжанцан оролцож байна


Аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсын Родес хотноо зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцож байна.

Тэмцээний: 

  • 1,700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан,
  • 2,000 хүртэлх ангилалд ДШХ-ны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 
  • 2,300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын Дэлхийн Аварга, ФИДЕ мастер Б.Халиун нар тус, тус оролцож байна.

Энэ талаар Монголын Шатарын холбооноос "Энэхүү тэмцээнд оролцоход шуурхай дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Консулын газар болон шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан мөн бусад бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.

Тус тэмцээнд оролцоход цар тахалтай холбоотойгоор виз авахад цаг хугацааны хүндрэл гарсан тул зарим тамирчид маань оролцож чадаагүй харамсалтай гэнэтийн зүйл тохиолдсонд холбооны зүгээс мөн уучлал хүсье. Дараагийн олон улсын тэмцээнд одоогийн удирдлагын баг аливаа алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллах болно" хэмээн мэдэгдээд баг тамирчдад амжилт хүсжээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна