Д.Хаянхярваагийн баривчилгаа ба М.Энхболдын "ФРАКЦ"-д өгсөн сануулга

С.Гандэлгэр
2021/10/19

Өчигдөр УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас гэнэт нэгжлэг хийжээ. 

Нууцаар явагддаг АТГ-ийн ажиллагааны хамаг баримт, сэлт буюу бэлэн мөнгө, флаш диск зэргийн зураг цаанаа зорилго агуулсан мэт олон нийтээр цацагдав. 

Угаас хаалттай АТГ Д.Хаянхярваагийн өрөөнөөс олдсон бэлэн мөнгөний зургийг олон нийтэд цацсанаар олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. 

Бэлэн мөнгө, флаш дискны зураг цацсан нь цаад шалтгаан нь улс төрийн зорилгоор хийсэн байх магадлалтай. 

Учир нь Д.Хаянхярваагийн хувьд М.Энхболдын "ФРАКЦ"-д хамаардаг. М.Энхболдыг мандаж явахад хажууд нь байсан хүмүүс урвах үед хаяагүй хүн юм. Тухайн үеийн намын дарга 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат олгоогүй ч ялалт байгуулсныхаа дараа “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдсон. Эндээс М.Энхболдын нөлөө МАН-д их байсныг харж болно.  

Төдийгөөс өдий хүртэл У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн ивээлд “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажилласан Д.Хаянхярваа "амбиц"-тай улс төрч. Засаг унах, бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд танхимд ороод ирэх магадлалтай байсан юм. 

Д.Хаянхярвааг нэгжсэн нь үндсэндээ М.Энхболд, түүний фракц танхимын гишүүнд санаархаж буй санаархлыг бүр мөсөн үгүй хийх гэсэн сануулга мэт. 

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтнүүд тус ажиллагааг гардан зохион байгуулсан гэх хардалт нийгмийн сүлжээнд тархаад байна. 

Асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхтэй. 

Ерөнхий сайдаас гадна дөрөвхөн УИХ-ын гишүүн "давхар дээл" өмсөж сайдын суудал авах боломжтой болсон. Бялуу хуваах зарчим төдийлөн үйлчлээгүй учраас М.Энхболдын "Хотын фракц", Ц.Нямдорж тэргүүтэй "Увсын фракц", "МАХН-ын фракц"-аас эхлүүлээд олон ашиг сонирхол хүлээж байна.

Чухам өөрчлөлт орох нь тодорхой болсон Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт чухам аль фракц хүнээ "тавьж" бялуунаас хүртэх бол ? 

Ямартай ч аль аль фракц нь бусадтайгаа засгийн суудал хуваах бодолгүй байгаа нь ойлгомжтой.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.138
    2021/10/19

    Nyanbakter

    Хариулах
  • 202.126.89.137
    2021/10/19

    Женко технологи л доо ер нь зөвлөх ажилдаа оржээ

    Хариулах
  • 202.9.46.111
    2021/10/19

    Хүний нэр хүндийн асуудал арай дэндлээ Ард нь гэр бүл нь бгаа Алдаа гаргалаа гээд нэгнийгээ асар их муулах Эсвэл хэт сайшаах хэтэрлээ Амандаа орсноо бурж бдаг Хүний мөс төрийн хар хайрцаг ч бүр больжээ Төр бна уу Бид хэдэн төгрөг мөнг атгасан банди нараар тоглуулаад бна уу Намаар халхавчилсан схан амлагчид даварч эх орон хятадуудад эзлэгдээд дууслаа Хятадууд өөрсдийн хороололоо бий болгочоод бна

    Хариулах
    • 202.126.88.197
      2021/10/19

      tiim shuu