Сүүлийн 24 цагт 1303 тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас баржээ


Сүүлийн 24 цагт 1303 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатар хотод 720, орон нутагт 583 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 340,839 болж нэмэгдлээ

Мөн 24 цагт халдварын улмаас 18 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,501 хүн нас бараад байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй. 

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн: 9056

Хүндэвтэр: 6851

Хүнд: 2171

Нэн хүнд: 383 хүн байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна