Б.Жавхлан: Замын-Үүдэд халдварын таван тохиолдол илэрсэн тул урд хил 10-14 хоног хаалттай байх нөхцөл үүссэн

11 цаг 44 минутын өмнө

Эрээний боомт дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Б.Жаврлан: " Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. 

Зөвхөн Эрээн гэлтгүй Шивээ хүрэнгийн боомтоос цааш 80-аад км-т байдаг сууринд ч халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл авсан. 

Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна" хэмээн мэдэгдлээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.10
    10 цагийн өмнө

    УИХ-ын гишүүн тус бүрд бэлэглэсэн 4 тэрбумуудаа буцаан авч өвчин зовлонд нэрвэгдсэн, амьжиргааны төвшин доогуур иргэдэд тарааж өг өө Сангийн сайд аа.

    Хариулах