Говь-Алтай аймагт шүлхий гарсантай холбогдуулан хөл хорио тогтоожээ


Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Одоогийн байдлаар Шарга сумын Улаантуг, Тайшир, сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгджээ. 

Гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зогсоож, өөр аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохин байгуулахыг зэрэг үйл ажиллагааг хориглолоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна