Хил хаагдсаны улмаас нэг удаагийн тариур, эм эмнэлгийн хэрэгсэл хомсджээ

2021/10/23

Эрээний хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Хил хаасантай холбогдуулан зарим бараа хомсдож, үнэ нь тэнгэрт хадаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарын чухал хэрэгсэл нэг удаагийн тариур, олон төрлийн дусал тариа, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц дуусч, энэ төрлийн ачаа бараа хил дээр гацсан байна.

Одоогийн байдлаар 10 гаруй компанийн 20-40 тоннын чингэлэг ачаа хил дээр гацаад байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна