Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцсон бөгөөд 12 настай Н.Содбилэг чансааны оноо 1700 хүртэлх ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр есөн өрөг тоглон найм хожиж, ганц тэнцэн коэффцентын ялимгүй зөрүүгээр медаль хүртжээ.
Мөн энэ ангилалд УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан өрсөлдөн, 29 дүгээр байр, чансааны оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна