Цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчид шөнийн хөнгөлөлтөд хамрагдана

2021/10/26

“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн оройн цагаар хэрэглэсэн цахилгааныг хөнгөлөх шийдвэр 2021-2022 оны хүйтний улиралд хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Тодруулбал, хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм.

Шөнийн цагийн хөнгөлөлт 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд тооцогддог. Мөн хэрэглэгчид стандарт хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байх шаардлагатай байна. Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үлдэгдэлгүй байхыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна