Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолоочид хариуцлага тооцжээ

2021/10/27

Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан жолоочид хариуцлага тооцжээ. 

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгж буюу 20,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Үүний дагуу явган зорчигчийн зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид арга хэмжээ тооцож, торгуулийг нь төлүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлжээ.

Иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийн талаарх мэдээллийг Еpolice аппликэйшн ашиглан илгээх боломжтой юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.231
    2021/10/27

    Iim tohioldol udur bur baidag, helbel hereldene. Zuragiig ny abaad yabuulahad bolno biz dee. Ta nariin ajild amjilt husej baina.

    Хариулах