Дэрэн клубийн түүхэн медальтай улиралд нь "Жигүүр Гранд" дэмжжээ

2021/10/22

Дэрэн хөл бөмбөгийн клуб энэ жил Монголын хөл бөмбөгийн лигээс түүхэн медалиа хүртэхэд Жигүүр гранд групп платиниум ивээн тэтгэгчээр нь ажилласан байна.  Монголын хувийн хэвшлүүдийн тэргүүлэгч ууган компаниудын нэг, 32 жилийн туршлагатай Жигүүр гранд групп Дэрэн клубтэй гурван жилийн хугацаатай ажиллах гэрээ байгуулжээ. Монголын хөл бөмбөгийн дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Дэрэн клубийн баг энэ жил лигтээ 18 тоглолтоос 11 хожиж 2 тэнцсэн 35 оноотой хүснэгтийн дэд байрт эрэмбэлэгдсэн юм. 


2015 оноос хойш Үндэсний дээд лигт өрсөлдөж байгаа Дэрэн клубийн багийн бүрэлдэхүүн дундаж нас энэ жил 19.4 байжээ. Тус клуб 2008 онд байгуулагдсан бөгөөд өмнө нь 2016 онд Монголын хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээнд шөвгөрч, мөн футзалын лигээс ч мөнгөн медаль хүртэж байсан амжилттай. Харин тэднийг дэмжиж буй Жигүүр гранд групп барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, уул уурхай, энтертайнмент, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр нийт  16 салбар компанитайгаар үйл ажилллагаагаа амжилттай явуулж байгаа юм.

 Жигүүр Гранд Группийн хамт олон салбар бүртээ амжилтаар жигүүрлэж, Монгол чанарыг дэлхийд таниулан аз жаргалыг бүтээхийн төлөө итгэл төгс бүтээн байгуулсаар Монголын барилгын салбарт тэргүүлэгч байж, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, Топ 100 Аж ахуйн нэгжийн нэгээр удаа дараа шалгарч, 2018 оны Ази тивийн “Шилдэг бүтээн байгуулагч” компаниудын нэгээр өргөмжлөгдсөн амжилттай. Жигүүр гранд групп нь нийгмийн сайн сайхны төлөөх компанийн хариуцлагын хүрээнд идэвх санаачилга гарган ажилласаар ирсэн бөгөөд Дэрэн клубийн багийг ивээн тэтгэж буй нь Монголын багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм. Дэрэн клуб нь зургаан наснаас эхлэн нас насны ангилалд авьяаслаг хөл бөмбөгчдийг бэлтгэн улмаар тус клубээс төрөн гарсан тоглогчид нас насны ангилалд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тогтмол багтан эх орныхоо төлөө хүчин зүтгэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна