О.Тулга өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар ялж, шилдэг 32-т шалгарлаа

2021/10/28

Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 -60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт О.Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа. Шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана.

Мөн -48 кг жингийн эхний шатанд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарчээ. Шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна