Чонын болон шилүүсний арьс зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

2021/10/28

Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон АТШНТ-нд үүрэг гүйцэтгэн ажиллажээ. 

Хяналт шалгалтын үеэр Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн 9806 УАР улсын дугаарта тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор шилүүсний хоёр ширхэг арьсыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн О.Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй  16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулсан байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн Нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна