НЭМГ: Цар тахлын үед ч өмнөх орон тоогоороо л ажиллаж байна

2021/10/28

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ.  

Товчхондоо, цар тахлын үед нийслэлийн 1.5 сая хүний хувьд авч үзвэл маш бага хүчээр ажиллаж байгаа гэдгийг тодотгожээ. 

Төсвийн хувьд сүүлийн 10 жилд огт нэмээгүй. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд жилд 15 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөн дүн 10 жилд нэмэгдээгүй. Ковидын үед  ковидгүй үеийн төсвөөрөө ажиллаж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна