Дөрвөн бөхийн сорьцоос допинг илэрчээ

2021/10/28

Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон. 

Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн талаар МҮБХ-ноос мэдээллээ. 

Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав: "512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр гээд нийт 18 бөх допингийн шинжилгээ өгсөн. 

Манай холбоо шинжилгээний хариуг хүлээж авмагцаа бөхчүүдэд мэдээлсэн бөгөөд 10 хоногт багтан Б сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа бидэнд мэдэгдэх ёстой. 

Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн учраас шинжилгээний дүнг эсэргүүцэж байгаа бол Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. 

БНСУ руу А, Б хоёр сорьцыг хамт илгээсэн байгаа бөгөөд бөхчүүдийн хүсэлтийг харгалзан Б сорьцод шинжилгээ хийж, дахин допинг илэрвэл нэрийг нь зарлана" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна