Ч.Сайханбилэг: Засгийн газар "РИО ТИНТО"-той хэлэлцээр хийх нь том амжилт болно

2021/10/29

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үе үеийн Засгийн газрууд Оюутолгойн том төсөл хөтөлбөртэй холбогдуулан холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улстөрийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг. Тухайлбал,

  • 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг батлах, байгуулах, ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн байдаг.
  • 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг 1 тэрбум ам.доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байдаг.
  • 2015 онд Манай Засгийн газрын үед та бидний хэлж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан. Хэдийгээр тэр үед эдийн засгийн хүндрэл, бэрхшээл маш их, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан нөхцөлд бид энэ бүхнийг хийж чадсан.

"Рио Тинто" компани "Хоёр жил байтугай хэсэг хугацаанд бид нар далд уурхайн бүтээн байгуулалт эхлүүлэхгүй, ил уурхайгаа үргэлжлүүлээд явж байна" гэсэн байр суурьтай байсан хүнд нөхцөлд бид Монгол Улсын Засгийнгазрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадсан.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол нь, хоёрхон жишээн дээр тайлбарлая.

-Та бидний мэдэх Тавантолгойн нүүрсний уурхайтай жишихэд, Өнөөдөр Тавантолгойн нүүрсний уурхай авто машинаар өөрийнхөө экспортыг хийж байгаа. Хэрвээ бид цаг хугацаанд нь зөв төмөр замыг зөв царигаар нь хийж чадсан бол Тавантолгойн бүтээн байгуулалт, экспорт хэд дахин нэмэгдэх үү. Түүнтэй адилхан далд уурхайн бүтээн байгуулалт өөрөө энэ ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа тул хуучин ил уурхайг зөвхөн экспортлоход 3-4 дахин далд уурхайн энэ үйлдвэр эхэлснээр хэрэгжээд явах боломжтой.

-2023 он хүртэл 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байсан. Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт явагдаагүй, ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хэчнээн хэмжээний ашгаа алдах байсан юм гэдэг нь зөвхөн энэ 2 жишээнээс харагдаж байна.

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Учир нь "Рио Тинто" хоёр байтугай хэсэг хугацаанд хүлээнэ гэж байсан асуудлууд нь байхгүй болсон. Учир нь Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк санхүүгийн 15 байгууллага хөрөнгө оруулалтын зээлийг өгсөн тул "Рио Тинто" тийм цаг хугацаагаатай хойш тавьж, хүлээж суух бололцоо байхгүй болсон. Тэдний хувьд цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учир гэрээ хэлэлцээрийн ширээнд суухаас өөр аргагүй. Тиймээс энэ нөхцөл байдлуудыг ашиглах хөзрийг Монгол Улсын Засгийн газар ч ашиглах хэрэгтэй. Магадгүй энэ хэлэлцээрийн үр дүнд 50, 60, 70 хувиар асуудлыг шийдчихэд Монгол Улсын Засгийн газрын хувьд том амжилт болно. Гэхдээ ард чинь популист улстөрчид хүлээж байгаа. Заавал 50, 60, 70 хувиар шийдэж байгаа юм бэ. Яагаад 80, 90, 100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэх улстөржилт явагдана.

Том төсөл цаг хугацааны хувьд байнга шинэчлэгдэж сайжирч байдаг" гэлээ.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.104
    2021/10/30

    Ene. Odoo. Uy be. Hiliin tsaanaa zaah. geed. Bnauu aigaagui bol. Nutagtaa. Ireldee

    Хариулах
  • 112.72.15.78
    2021/10/30

    Даварсан даварсан гэхэд арай л дэндэж байна даа. Элбэгдоржоосоо илүү хуцдаг гөлөг байна. Шууд баривчлах ажиллагаа явуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 103.57.93.11
    2021/10/30

    Монголчуудыг 22 тэрбумдолларын өрөнд оруулсан хүн үхэх ёстой.

    Хариулах
  • 66.181.161.20
    2021/10/29

    Даварчихсан цэхээнээ хаашаа ч зайлж холдож чадахгүй ш дээ.Хэдэн үеэрээ тарчилна

    Хариулах
  • 66.181.161.93
    2021/10/29

    Uuniig awch irj ali neg jalgand mochilj almaar bna. Bid yargachin bish ch gelee bidend hor hvrgesen bvhniig gesgeej chaddag ard tvmen. Tiim bsaar ch irsen. Mochiloood 2 nvdend xailsan mongo tsutgaj alah yumsan. Daraa daraachiin boilhoinuudad ni tom sanuulga bolog

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/10/29

    Aaa muu hog chi huzalgui irj meduulgee og !!!

    Хариулах