Энэ жил ковидын улмаас Үндэсний баяр наадмыг цуцалсан. Харин наймдугаар сарын 16-17-нд МҮБХ-ноос улс аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Уг ойн бөхийн барилдаан элдэв маргаан, будлиантай, зарим бөхчүүд ч ам авахаас татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн гээд нь өмнө болж байгаагүй монгол бөхийн жудаг хаясан түүх бичсээр дуулиан шуугиан дунд дууссан юм.
Энэхүү барилдааны дараа шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгсөн байдаг. Бөхчүүдийн төдийгүй олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан допингийн шинжилгээний хариу ирж, Монголын үндэсний бөхийн холбооноос дөрвөн бөхөөс допинг илэрсэн тухай өчигдөр /2021.10.28/ мэдээллээ.
Монголын бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав /яриа/
Одоохондоо, допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй хэмээн мэдэгдсэн ч Улсын аварга Э.Оюунболд, Аймгийн заан Б.Уртнасан, Аймгийн арслан Н.Батсайхан, Аймгийн арслан Б.Хадбаатар нараас допинг илэрсэн талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Э.Оюунболдын хувьд 2019 онд улсын арслан байх үед нь шинжилгээний хариунаас дөрвөн төрлийн хориотой бодис илэрч байв. Улмаар Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу улсын аварга цолоо хураалгасан. Харин одоо допинг хэрэглэсэн нь албан ёсоор зарлагдвал барилдах эрхээ хасуулж, түүний карьер үндсэндээ дуусгавар болох юм.
Мөн 2020 онд ч үзүүрлэсэн Н.Батсуурь аваргаас ч допингийн бодис илэрсэн. Гэтэл ийнхүү 2021 онд дахин допингийн асуудал дэгдэж, маргааны эхлэлийг тавиад байна.
Үндэсний бөх бол ногоон дэвжээн дээр бөхчүүд хүч бяраа үзэж, олон түмнийг баясгадаг спорт. Үзэгчид, сонирхогч, дэмжигчид байж л үндэсний бөх байгаа. Амжилт гаргасан бөхчүүд ч нутаг нутгийнхныхаа хайр хишгийг хүртдэг уламжлал хэдийнэ тогтсон. Тийм л учраас амжилт гаргасан бөх шударга хийгээд жудагтай байж, ард түмний хайрыг дааж явах учиртай.
Гэтэл сүүлийн жилүүдэд бөхчүүдээс тогтмол допинг илэрч байгаа нь үндэсний бөхийн спортыг үнэгүйдүүлсээр байгаа нь харамсалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.0.137.164
Boh uzeh sonirholgui bolson doo ! Ovoo barildaad ban uu getel Sergeesh hergelj huhidaad l Er ni Boh uzehee bolichihoy doo ! Heden maanag buruu tiishee yawaad b na
Хариулах