Улаанбаатарт 841, орон нутагт 599, зөөвөрлөгдсөн гурван тохиолдол батлагдаж 11 хүн нас баржээ

2021/10/30

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,443 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ- аас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд

  • 841 нь Улаанбаатар хотод,
  • 599  нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,649 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8,189
  • Хүндэвтэр - 6,716
  • Хүнд -2,127
  • Маш хүнд - 365 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна