Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг даваа гарагт нээнэ

С.Гандэлгэр
2021/10/30

Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр нээх тухай Засгийн газрын шийдвэр ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. 

Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар дээрх шийдвэр гаргасан юм. 

Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунг зорилтот бүлгийн 50 хувь хийлгэсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинг “шар” түвшинд шилжүүлэх талаарч тус хуралдаанаар хэлэлцсэн юм. 

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин гуравдугаар тунг 18-аас дээш насныханд хийж буй бөгөөд 410 604 иргэн хамрагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна