Улаанбаатар-Сөүл чиглэлийннислэгээр ирж байгаа зорчигчдоос коронавируст халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас Арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийг “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу гаргасан байна.
Тиймээс дээрх өдөр Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газраа хандахыг зөвлөлөө.
Холбогдох утасны дугааруудын мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна