“Багануур” ХК-ийн ТУЗ сүүлийн хэдэн жилийн турш техник эдийн засгийн зорилтот түвшнийг алдагдалтайгаар баталж, байгууллагын мөнгөн хөрөнгийн дутагдлын асуудлыг шийдвэрлэхгүй, мөн удирдлагаар бүрэн хангаж ажиллахгүй байгаа нь мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар илэрчээ.
Тодруулбал, зөвшөөрөгдөөгүй /баярын арга хэмжээний зардал, татвар болон тэмдэгтийн хураамж, зээл, зээлийн хүү гэх мэт/ гүйлгээнүүд удаа дараа хийгдсэн, бэлэн мөнгөний зарлагын гүйлгээний анхан шатны баримтын бүрдэл, нотлох баримт хангалтгүй байна.
Мөн шаардлага хангаагүй тоног төхөөрөмжүүдийг буцаан өгсөн ч төлсөн мөнгөө хэдэн жил дамнуулан аваагүй, буруу төсөвлөлтөөс болж, алдагдал нэмэгдсэн, зарим худалдан авалтын баримтууд дутуу зэрэг олон асуудал байгаа юм.
Сүүлийн хоёр жил тус компани Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангахгүй байна гэдэг асуудал яригдсан. Уг асуудалдаа анхаарал хандуулж эхэлсэн ч хугацаанаас нь хоцроож байршуулж байгааг сануулсан байна.
УИХ, Засгийн газраас бүх яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэг ногдуулсан атал биелүүлэхгүй байгаа нь “но”-той, ноцтой асуудлаа олон нийтэд ил болгохгүй гэж нууцалсных байх талтай гэх хардлага ч дагуулдаг.
Дээр нь компанийн баримт бичиг боловсруулалт, архивын нэгж хангалтгүй байсан нь олон хардлага дагуулж байна.
Эхнэрээ кампанийнхаа худалдан авах хангамжийн хэлтэст ажиллуулдаг, хуучин тоног төхөөрөмжийн шахаа хийсэн гэх шүүмжлэлд өртдөг “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулуун хариуцсан компани дээр нь үүсч буй ноцтой гэж хэлж болохуйц дээрх асуудлуудад ямар хариуцлага хүлээх нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна