Монголын хөл бөмбөгийн дээд лигийн 2021 оны улиралд дэд байр эзэлж мөнгөн медаль хүртсэн Дэрэн клубийн баг тамирчидтай Жем Интернэшнл компани Хужирт брэндээрээ дэмжиж хамтран ажиллажээ. Хүн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, аливаа нэг спортоор хичээллэхэд хөлс их гадагшлуулж, түүгээрээ дамжуулан эрдэс бодисоо алдаж байдаг. Тэгвэл Монголын хөл бөмбөгийн дээд лигт өрсөлддөг Дэрэн клубийн баг тамирчид энэ жил бэлтгэл сургуулилт, тоглолтынхоо үеэр Хужирт брэндийн байгалийн эрдэст усыг хэрэглэсэн байна. Хужирт усанд кальци, магни, натри, төмөр, фтор зэрэг эрлементүүд зохистой хэмжээнд байдгаас гадна нэмэлтээр эрдэсжүүлээгүй, гаарын болон хөрсний бохирдолгүй, эрүүл экологийн цэвэр орчинд үйлдвэрлэдэг, олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй, бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг давуу талуудтай хамгийн зөв бүтэцтэй ус юм байна. Өөрөөр хэлбэл тус усыг хэрэглэснээр хүний бие дэх эрдэсийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, эрдсийн дутагдлаас хамгаалдаг байна.
ДЭРЭН КЛУБИЙН БАГ ДЭЭД ЛИГТ ДАМЖУУЛАЛТЫН ТООГООРОО ТЭРГҮҮЛЭВ
Дэрэн клубийн баг 2021 оны дээд лигт өрсөлдөгч багуудынхаа эсрэг 18 тоглолтод нийт 8433 удаа дамжуулалт хийсэн буюу нэг тоглолтод дунджаар 468.5 дамжуулалт гүйцэтгэсэн нь тэргүүлэх үзүүлэлт байсан төдийгүй өрсөлдөгч багуудын эсрэг бүх тоглолтын дунджаар 61 хувьтай бөмбөг эзэмшсэн байна.
Дэрэн клубийн баг 2021 оны дээд лигт өрсөлдөгч багуудын эсрэг 18 тоглолтын 11-т хожиж 2 тэнцээ 5 хожигдол хүлээснээр 35 оноо цуглуулахдаа нийт 242 удаа өрсөлдөгчийнхөө хаалганд цохилт гүйцэтгэсний 91 нь хаалгаа оносон цохилт байв. Улмаар 35.1% гоол болсон буюу тодруулбал нийт 32 гоол оруулж 19 гоол алдсан бөгөөд довтлогч Б.Өсөх-Ирээдүй 13 гоолоор багтаа тэргүүлжээ. Харин Дэрэн багийн хагас хамгаалагч Б.Батмөнх 7 гоолын дамжуулалт өгсөн бол довтлогч Ц.Далайцэрэн 5, А.Дөлгөөн 4 гоолын дамжуулалт өгсөн байна.
ЯАГААД "ХУЖИРТ"-ЫГ БУГААР ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?
Дэрэнгийн залуусыг дэмжин ажилладаг Хужир брэндийн шошго дээрх буганы зураг ямар учиртайг та мэдэх үү? Тэгвэл эрт цагт анчин өвгөн Шунхлай ан хийж явахдаа утаа май, уур савссан газарт нэгэн буга хэвтэж байхыг хараад авлахаар очтол шархадсан буга байсан тул анчин хүний ёсоор орхиж үлдээжээ. Гэтэл тэрхүү бугын шарх 3 өдрийн дараа бүрэн эдгэж, анчины хажуугаар айсан шинжгүй өнгөрсөн гэдэг. Өвгөн гайхаж, хэвтэж байсан газар нь очвол намаг шалбаагтай, дарь хүхэр үнэртсэн халуун устай жижиг тойром байжээ. Шунхлай өвгөн тэр тойромд хөлөө дүрэн автал өвчтэй хөл нь эдгэрсэн домогтой. Хожмоор түүх, антропологийн судалгаанаас үзэхэд уг тойрмын ойр хавиас чулуун хүрэл зэвсгийн үеийн булш маш ихээр олдсон нь Хүннү гүрний үед Хужиртын рашааныг мэдэж хэрэглэдэг байсныг гэрчилж байгаа юм.
Шунхлайн түүхээс гадна Монголчууд эрт дээр үеэсээ буга хэмээх амьтныг эрхэмлэн дээдэлж ирсэн бөгөөд буга нь өвсний сор, газрын шим, усны тунгалаг бүрдсэн газрыг сонгон нутагладаг байсныг өвөг дээдсээс уламжлан мэддэг байжээ. Чухам ийм л учраас үндэсний брэнд “Хужирт” байгалийн эрдэст усны бэлгэ тэмдэг нь бугаар илэрхийлэгддэг байна.
Энэхүү байгалийн өвөрмөц шинж чанар, тогтоц, анагаах увидас бүхий рашаан усыг түшиглэн ХУЖИРТ байгалийн эрдэст усны үйлдвэрийн суурь тавигдсан байна. “Жем Хужирт" ХХК нь 2007 онд Улаанбаатар хотоос 390 км-ийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэр”-ийг нээн, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Улмаар 2008 оноос “Хужирт байгалийн эрдэст ус”-ны үйлдвэрт менежмент, технологийн шинэчлэлийг иж бүрэн хийж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийг байгуулсан байна. Ингэснээр Хужирт байгалийн эрдэст усыг шинэ савлагаа, шинэ өнгө төрхөөр зах зээлд гаргаж, Улаанбаатар хот болон бүх аймаг, орон нутагт хүргэлт түгээлтийн сүлжээг бий болгон, хэрэглэгчдэд өндөр чанартай усыг түгээж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.27.81
nuuriin davsaar hooloo hiigeed ideed baihad buh erdsee nuhnu
Хариулах