Ирэх оны гуравдугаар сараас оюутан цэргийн бүртгэл эхэлнэ

2021/11/02

2022 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн оюутан цэргийг бүртгэл эхэлнэ. 

Оюутан цэрэг хөтөлбөрт оюутан залуус зуны турш алба хаадаг ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсоод байсан юм. 

Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:

  • Иргэний үнэмлэх;
  • Оюутны үнэмлэх;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
  • Сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);
  • Сурлагын дүнгийн хүснэгт;
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.
  • Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна.
  • Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлэх
  • Болзол хангасан оюутнууд Цэргийн төв эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэгт орно.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.45
    2021/11/05

    Nodlin 1kurs corona geed tataagu ene jil 2kurs yvj bolxin boluu????

    Хариулах
    • 66.181.161.6
      2021/11/05

      Nas kurs hamagui

  • 202.9.40.5
    2021/11/02

    Материалаа бүрдүүлээд хаана хандах юм болоо мэдээлэлээ гүйцэд оруулна уу

    Хариулах