Э.Одбаяр: Чи энд үхэж гай болох нь, гэртээ очоод байж бай. Удахгүй ялыг чинь уншина гээд л явуулчихлаа

2021/11/02

"No double standart" хөдөлгөөнийг санаачлаг Э.Одбаяр хорих 461 дүгээр ангид хоригдох хугацаандаа өлсгөлөн зарлаад байсан ба өнгөрсөн баасан гарагт түүнийг сулласан юм. 

Тэрбээр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгчээ.

Э.Одбаяр: Олон хоногийн турш өлсгөлөн зарлахаар бие хордлогод орчихдог юм байна. Бөөр, цөс, дотор эрхтний үйл ажиллагаа өөрчлөлтөд орсон байна. Өлсгөлөнгийн үед тусгаарлалтын камерт оруулчхаад нарлах, усанд орох гэх мэт бусад боломжийг хязгаарладаг юм байна.

Үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд тайван замаар жагсаал цуглаан хийснийхээ төлөө янз бүрийн зохиомол хэрэгт гүтгэгдэж, дээрээс нь эрх чөлөөгөө хасуулна гэж төсөөлөөгүй.

Ер нь өнгөрсөн хугацаанд болсон хууль бус баривчилгаа, хэрэг үүсгэж байгаа асуудал дээр нэг зүйлийг би тийм ч сайн анзаараагүй явснаа ойлгосон. Ялангуяа сая эрх чөлөөгөө хасуулсан асуудал дээр илүү тодорхой харлаа. Прокурорын байгууллага бол хүний эрхийг маш ноцтой зөрчдөг юм байна. Бид прокуроруудад итгэдэг байсан юм билээ. Хяналтын прокурор учраас энэ хэргүүд дээр хөндлөнгөөс хянаж байдаг байх гэж бодож байтал хэлмэгдүүлэлтийн махны машинаар оруулдаг, яллахад чиглэсэн бүх зааварчилгааг өгч ажилладаг гол хүн нь прокурор байдаг юм байна. 

Д.Монголхүү өнгөрсөн долоо хоногоос өлсгөлөн зарласан. Маш хүйтэн нөхцөлд байгаа. Яг одоо маш их даарч байгаа. Өлсөхөөсөө илүү даарч, ханиад авах хүнд нөхцөлд байгаа. Тасалгааны температур зэрэг өлсгөлөн зарлах боломжоор нь хангах талаар хорих ангийн удирдлагууд анхаараасай гэж хүсмээр байна.

Цагдаа нар удаа дараа Д.Монголхүүгийн эрүүл мэндэд халдаж, өмнө нь авсан бэртэл гэмтлийг сэдрээсэн. Түүнээс биш Д.Монголхүү бусдын биед халдсан явдал байхгүй, харин ч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирчихсон байгаа хүн.

Миний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө эмнэлгийн байгууллага, эсвэл тухайн хэрэг явдалтай холбоотойгоор хууль цагдаагийн байгууллагаар очиж болно, эсвэл гэртээ байна гэдэг маршрутыг заасан. Эндээс нэг зүйлд гайхаж байна. Би ажлаа яах вэ. Бүтэн сар ажлаа хийгээгүй, шоронд хоригдсон. Хүн чинь ажил хийж амь зууна шүү дээ. 

Бүхэл бүтэн эрх чөлөөг нь хязгаарлаж, амьжиргаагаа залгах боломжийг нь бүхэл бүтэн нэг сараар хязгаарлаж байгаад гаргаж ирээд хүн доромжилж байгаа юм шиг гурван маршрут заачхаад хүний эрхэд халдаж байна. 

Хорих ангид нэг маань хоригдчихсон байхад би А4-ийн цаасан дээр үг бичээд талбайн нэг буланд очиж зогсоод олон нийтэд хандаад үгээ хэлж чадахгүй байна шүү дээ. Харин ч “Чи энд үхэж гай болох гээд байна, зүгээр гэртээ очоод хоолоо идээд байж бай. Удахгүй ялыг чинь уншина” гээд л явуулчихлаа.

Би тэндээс намайг гаргаад өг гэж хэнийг ч гуйгаагүй. Би хэнээс ч гуйхгүй. Намайг 30 хоног цагдан хорих байсан бол тэр хүртэл мөлхөөд ч хамаагүй гарч ирнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй өлсгөлөн зарласан" гэжээ. 





Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 167.98.135.36
    2021/11/05

    Танайх гэр бүлээрээ хулгайч нар. Чи хэрэг хийгээгүй бол хэн ч чамайг хорихгүй байсан. Гөлөг царайлсан нусан буу. Цагдаа бол ардын хүүхэд шүү. Олон юм хуцаж байж алуулваа..

    Хариулах
    • 192.82.77.152
      2021/11/05

      Нүүрээ нуусан хошного минь яасан их хүн заналхийлдэг гөлөг вэ тийм бол наад үгээ фэйс дээр тавьчих нусан баньд минь

  • 66.181.161.101
    2021/11/04

    Шал тэнэг залуу. Eр нь юу хийгээд яваагаа мэддэг юм уу? Гэнэт гарч ирээд сонин сонин юм яриад явчихна. Танай аавын байгуулсан нийгэм. Худлаа попорсон дурак

    Хариулах
  • 202.9.40.124
    2021/11/04

    ТАНАЙ ААВ Л ХУУЛЫГ ИЙМ БОЛГОЖ БГАН НААД ҮГЭЭ ААВДАА ХЭЛ

    Хариулах
  • 202.9.40.52
    2021/11/03

    би лав л хувьдаа энэ залуучуудыг дэмждэггүй дэмждэг нь хэд юм бол доо

    Хариулах
    • 66.181.161.101
      2021/11/04

      Би ч дэмждэггүй.

    • 103.140.11.170
      2021/11/03

      MAN iihaa hogshchuulee demjeed hogoo uhaj amidar psda min

  • 64.119.18.5
    2021/11/02

    Ялаа уншуулбал бүүр тагтаа болох байлгүй

    Хариулах
  • 139.5.218.56
    2021/11/02

    Алалцана гээд л байх рио тинтотой алалцаач

    Хариулах
  • 66.181.187.149
    2021/11/02

    Одбаярыг яллах юм алалцая л гэж бодож бнадаа.

    Хариулах
  • 202.126.89.189
    2021/11/02

    Энэ тавлаад бгаа хүн муутай нөхдүүд өөрсдөө улахгүй үйл лайгаа үүрнээ .

    Хариулах
    • 192.82.88.221
      2021/11/03

      тхх, өөрсдийнх нь эрхийн төлөө явж байхад

  • 66.181.161.105
    2021/11/02

    Alaltsana talaltsana geed xaa yawsan gazraa aarxaj ongirood xashgichaad xamag amitan odoon turxirch uimuuleed bsn zaluu. Mordond hedhen honood suga vsree yu? Tsaashaa horih lagert ochson bol 1 ch honoj chadhgvinee. iim bj bitgii hudlaa tomorch olon tawan yum end tend dongosch yawaa.Chaddag zuilee l sn hii. harwaas hvn bvhnii nvdend bagtahaar suldiatai yum bj.

    Хариулах
    • 66.181.161.48
      2021/11/05

      yg unen

    • 192.82.88.221
      2021/11/03

      эргүү вэ

    • 103.140.11.170
      2021/11/03

      Chi suuchaach psda chn hunii ami nas yrigdaj bn

  • 66.181.189.187
    2021/11/02

    Илүү зан эзэндээ гай гэдэг юм болж дээ.Одоо яая гэхэв

    Хариулах
  • 192.82.71.226
    2021/11/02

    Зайлөө.

    Хариулах
  • 202.126.90.19
    2021/11/02

    Ингэж үзэл бодолдоо үнэнч үг хэлэх эрх чөлөөний төлөө дуугарч чаддаг залуус олон болоосой. Одоо бид үг хэлэх байтугай вакцины 3-р тунг хийлгэхгүй бол орох газар ч олдохгүй болох нь дээ

    Хариулах
  • 64.119.23.230
    2021/11/02

    kkk

    Хариулах