Гамшгийн үеийн эрэн хайх, аврах болон эмнэлгийн яаралтай тусламжинд 3 нисдэг тэргийг ашиглаж эхэлнэ

2021/11/02

Монгол Улс гамшгийн үеийн эрэн хайх, аврах болон эмнэлгийн яаралтай тусламжид зориулан тоноглогдсон гурван нисдэг тэргийг агаарын ажиллагаанд гаргахаар болсон талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон "Airbus EC-145 T-1" загварын гурван нисдэг тэргийг агаарын ажиллагаанд гаргахаар бэлтгэжээ. 

Тухайн нисдэг тэргүүд нь гал, усны гамшиг ослын үед тусгай үүрэг гүйцэтгэх зориулалтай бөгөөд Франц улсад үйлдвэрлэгдсэн, нийт найман хүний суудалтай байна.

Нэг удаагийн цэнэглэлтээр 500 километр орчим туулах ба манай улсын нисгэгчид Франц улсад сурч байгаа аж. Үүний дараа тус нисдэг тэргүүдээр аврах үүрэг гүйцэтгэхээр ажиллана гэдгийг мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.