Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч өчигдөр шөнө, шөнийн ээлжинд гарч байхдаа ажлын байран дээрээ нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.
Талийгаач эмэгтэй 40 гаруй насны туршлагатай эмч бөгөөд өвчтөнүүдээ үзсэний дараа амрах өрөөнд хэвтэх гэж ороод босож ирээгүй гэх мэдээллийг өгөөд байна.
Тухайн шөнийн элжийн сувилагч нь талийгаачийг анх мэдсэн бөгөөд эмчийн зүрх зогсож, амьсгал хураасан гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас эмгэнэл илэрхийлжээ.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмч Х нь 2021 оны 11 сарын 02-03-нд шилжих шөнө эх барих эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн үүрээр ажлын байран дээрээ гэнэт нас барсан маш харамсалтай зүйл тохиолдлоо.
Талийгаач ЭХЭМҮТ эмнэлэгт 16 жил ажиллаж мөр зэрэгцэн ажиллаж байсан хичээнгүй, хөдөлмөрч нэгэн байлаа.
Талийгчийн хань, ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье
ЭХЭМҮТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.65
e.g.'
Хариулах