Төрийн албан хаагчийн ипотекийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах зэрэг саналыг дэвшүүлжээ

С.Гандэлгэр
2021/11/04

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Тухайлбал, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах арга хэмжээний саналыг холбогдох албан тушаалтан танилцуулсан юм.

Уг саналыг үндсэн хоёр чиглэл, зургаан зорилго, 24 зорилтын хүрээнд 140 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулжээ.

Эхний чиглэл нь орон нутгийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах замаар орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ чиглэлд орон нутгийн томоохон суурь асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийг дэмжиж, ажлын байр бий болгох, орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зорилгын хүрээнд 90 арга хэмжээг төлөвлөсөн байна.

Харин хоёрдугаар чиглэлд дагуул хот, тосгод, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар хотын хүн амын хэт төвлөрлийг задална гэж үзжээ.

Дээрхээс эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээг онцолж байна. Энэ хүрээнд

Уул уурхай, согтууруулах ундаа, газрын тосноос бусад салбарын байгууллага бүсийн төв, аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 50 хувь, сум дундын төв болон суманд ажиллавал дээрх татвараас 90 хувь хөнгөлөх

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэмжих хүрээнд тоног төхөөрөмжийг импортын болон дотоодын НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх

Орон нутагт ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлээс гурваас доошгүй жил чөлөөлөх зэрэг саналыг боловсруулжээ.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлбэл та орон нутагт үйл ажиллагаа явуулах гэж аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад 70-аас дээш хувь нь орон нутагт бизнесээ тэлэх сонирхолтой байна гэж хариулсан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчдын орон нутагт байртай болох боломжийг нэмэгдүүлэх, хөдөөд амьдарч буй иргэдийг таатай амьдрах нөхцөлөөр хангах нь ч мөн дээрх зорилтод багтаж байгаа юм. Уг зорилтын дагуу Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллаж буй төрийн албан хаагчийн ипотекийн зээл авах урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах, түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн 6 хувийн хүүг бууруулах зэрэг саналыг дэвшүүлжээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.29.144.172
    2021/11/05

    яагаад хувийханаа гадуурхаад байгаа юм бэ

    Хариулах
  • 103.29.144.172
    2021/11/05

    хувиийнхан тэгээд яах юм бэ бид татвар төлдөг баялаг бүтээдэг төр иддэг шүү

    Хариулах
  • 66.181.161.93
    2021/11/05

    Ylgavarlan gaduurhahaa boliyoo

    Хариулах
  • 66.181.161.52
    2021/11/04

    Заавал Улаанбаатар хотоос шилжсэн төрийн албан хаагчид энэ хөтөлбөрт хамрагдах гэж үү. Нийт төрийнхөн ер нь хэцүүхэн л байна даа. Цалингаас цалин, зээлээс зээлд

    Хариулах
  • 103.26.195.77
    2021/11/04

    Er ni turiin albaniihan 00 huvi bailaa ch avch chadahgui sh dee hamgiin baga tsalin avch bn sh dee

    Хариулах
  • 192.82.78.14
    2021/11/04

    Торийн албан хаагчийг эрхлуулдэг ялгавран гадуурхалтыг зогсооё. Хувийн компанид алуулж байна шдээ.

    Хариулах