“Багануур” ХК-д шууд худалдан авалт нэрийдлээр ашиглагдахгүй тоног төхөөрөмжийн “шахаа” утгаа алджээ.
Тодруулбал, хувь хүмүүс, ажилтнууд руугаа сэлбэг хэрэгслийн зардал нэрийдлээр их хэмжээний мөнгө шилжүүлдэг, зарим тохиолдолд өр үүсгээд юу ч авалгүй орхисон, хэрэгцээгүй сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаж авсаар ирсэн нь сүүлийн дөрвөн жилийн хяналт шалгалт, санхүүгийн тайлангуудаас тодорхой харагдаж байгаа юм.
Зөвхөн 2018 онд гэхэд Багануур ХК хэрэгцээгүй, ашиглах боломжгүй сэлбэг 519 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй, дээр нь 471 сая төгрөгийн сэлбэг худалдан авсан ч зарцуулалт байхгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна.
Байгууллагын кассаас их хэмжээний бэлэн мөнгийг хангамжийн ажилтнуудын хувийн харилцах данс руу шилжүүлж сэлбэг, бараа материал худалдан авч байгаа нь маш олон хууль тогтоомж зөрчиж байгааг Э.Номинчулуун дарга өөгшүүлсээр өдийг хүрчээ. Тухайлбал, тус онд 602 сая төгрөгийн тооцоо нь худалдаа хангамж үйлчилгээний хэлтсийн таван ажилтанд дараа тайлангаар олгосон байдаг.
Мөн тус компанийн 2018 оны нийт худалдан авалтыг нягталж үзэхэд 1,3 тэрбум төгрөгийн сэлбэг материалыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд худалдан авалт хийсэн нь анхаарал татаж байна.
Түүнчлэн 2018 онд хэтэрсэн зардлуудыг тоочвол, сэлбэгийн зардалд 212 сая төгрөг, шатах тослох материалын зардалд 3,5 тэрбум, санхүүгийн зардалд 2.3 тэрбум, тээврийн зардалд 5.8 сая төгрөг, бусад зардал 4.4 тэрбум төгрөг буюу нийт дүнгээр 4.6 орчим тэрбум төгрөг байгааг харж болохоор байгаа юм.
Энэ мэтээр тус компанийн удирдлагуудын дураараа үйлдлийн уршгаар авлагын үлдэгдэл өмнөх оноос нэг дахин нэмэгдсэн аж.
Энэ нь худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байгааг холбогдох хууль хяналтын байгууллагаас сануулсаар ирсэн боловч үл тоосоор өнөөдрийг хүрчээ.
ТУЗ-ийн 2017 оны цалингийн актыг байгууллагаас төлсөн. ТУЗ-ийн гишүүдээр төлүүлээгүй, дарга нар нь өөрсдийн үзэмжээр бусдад байгууллагын мөнгөнөөс хандив өгөх зэрэг тохиолдол нэг бус удаа гарсан, нэр бүхий улс төрчид байнга гараа дүрдэг зэрэг маш олон увайгүй үйлдлүүдийг баримттай харж болно.
Ийнхүү жил бүр санхүүгийн тайлан зөрүүтэй, зориуд мэт бөөн холион бантан болгодог байж болзошгүй олон баримт анхаарал татаж байна.
Дараагийн дугаарт 2019 онд тус компанид хийгдсэн хууль бус үйлдлүүдийг баримттай хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.242
төр ийм найдваргүй шүү дээ ингээд байлгаад байх юм байхдаа
Хариулах