Дуучин Б.Болдын шинэ уран бүтээл цацагджээ

2021/11/08

Дуучин М.Нарантуяагийн жиргээнээс үүдэлтэй Төрийн соёрхол, Д.Болдын скандал гэж нэг хэсэг сошиал орчноор багагүй шуугисан. 

Харин үүн дээр дуучин Д.Болдын ямар нэгэн хариу тайлбар хэлээгүй ба уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байгаа ажээ. 

Тэрээр саяхан шинэхэн уран бүтээлээ гаргажээ. 

Шинэ уран бүтээл нь “Хайр түрүүлж залгадаг” нэртэй дуу бөгөөд залуу дуучин Ө.Санчир болон реппер NMN нартай хамтран дуулжээ.

Д.Болдын хувьд саяхан олон улсын стандарт бүхий дуу бичлэгийн студитэй болсноо зарлаад байсан. Мөн өөрийнх нь үүсгэн байгуулсан B продакшны уран бүтээлчид нь ээлж дарааллан бүтээлүүдээ гаргаж байгаа бөгөөд дараагийн цомогны ажил руу гаа орсон гэх мэдээлэл байна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 89.0.43.57
    2021/11/09

    Huuhdiin duu bnshdee ubgun bolchood odoo bolson zugeer zail

    Хариулах