Төөрсөн эмэгтэйг хүүхдийнх нь хамт эсэн мэнд олжээ

2021/11/08

Баянзүрх дүүргийн есдүгээр хороо “Цардуулын-Ам” гэдэг газар хүүхэдтэй хүн 01:10 цагт гэрээсээ гараад төөрсөн гэсэн дуудлагыг 04:06 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. 

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ийнхүү 09:10 цагт 40 настай эмэгтэй Э, нэг настай эрэгтэй Т нарыг олж, ар гэрийнхэн болон тус дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгчээ. 

Мөн Баянхонгор аймаг, Богд сумын гуравдугаар багийн ‘’Зэрэглээ’’ гэдэг газарт малчин Б арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн ба тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж анх сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 10 км-т “Баазын талбай” гэдэг газраас 09:25 цагт эсэн мэнд олж эхнэр Б-д хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна