Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.
Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн харьяат Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болж байна.
МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчдэдээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг.
Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгч ийнхүү АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурт тэнцсэнээр Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монгол шүүгч нэгдлээ гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна