Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ц.Даваасүрэнг нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа.
Тэрбээр Улсын Их хурлын чуулганы хуралдаанаар "Манай бизнесмэнүүд дээрмээр мөнгө олсон учраас залхуу байхгүй юу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй, залхуу. Элдэв хулгай луйвраар мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Ийм юм руу хөрөнгө оруулалт хийдэггүй. Тийм учраас төр өөрсдөө авч явж чадахгүй бол шал худлаа. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй" хэмээн хэлсэн юм.
Ийнхүү нийт бизнес эрхлэгчдын зүгээс Ц.Даваасүрэнг албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна