Япон улс бизнес болон ажлын зорилгоор 3 сар хүртэлх богино хугацаагаар зорчих шаардлагатай гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэсэн. Тодруулбал, 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн
Иргэд Япон талын хүлээн авагч байгууллагын хариуцаж буй ажилтантай холбогдож (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай.
Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй гадаад иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэхүү “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу.
Тус ЭСЯ-наас “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан сурагч, ур чадварын дадлагажигч зэрэгт визийн олголт хийх боломжгүй болно.
Эх сурвалж: Японы элчин сайдын яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна