Б.Болортуяад гавьяат тамирчин цол хүртээх зарлиг гарчээ

2021/11/10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ.

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин,  Олон улсын хэмжээний мастер Б.Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Шагналын маргааш буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд Төрийн ордонд 14 цагаас гардуулах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.32
    2021/11/10

    Gawiya shagnal urd dung uramshuulaj ni zow tegehdee yagaachgui ert hamag gawiya shagnalaa ogchih ym tegeed nogooduul chin daraagiin olimod ymarch amjilt ideweh bhgui k

    Хариулах