Д.Сумъяабазар: 130 тэрбум төгрөгийг гүүрэн тээвэрт зарцуулна

2021/11/10

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар:

  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээсэн юм. Энэ мөнгийг түгжрэлийг шийдэхэд зарцуулна. Энэ хүрээнд нийт 9 ажил хийнэ. 6 байршилд 21 км зам тавина. Үүнд 354 тэрбум төгрөгийг 2024 он хүртэл зарцуулна.
  • Газар чөлөөлөх шаардлага бий. Үүний улмаас бүтээн байгуулалтын ажил хойшилдог. Хувь хүний өмч тул төр засаг хамаагүй газар ашиглах боломжгүй. 499 нэгж талбар газрыг чөлөөлөхөд 169 тэрбум төгрөг зарцуулна.
  • Бага тойрууд хамгийн их түгжрэл үүсдэг тул 2300 ширхэг төлбөртэй гарааш барина. 13 тэрбум төгрөг зарцуулна.
  • Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэхийн тул 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр авто замын инженерчлэл нэвтрүүлнэ. Зам тээврийн нэгдсэн сүлжээ бий олох шаардлагатай. Энэ нь хүний оролцоог бууруулна. Үүнд 43 тэрбум төгрөг зарцуулна.          
  • Нийтийн тээврийн паркийг шинэчилнэ. 
  • Нийт автобусны 75 хувь нь буурсан. 500 шинэ автобус худалдаж авна.  
  • Гүүрэн тулгуурт тээврийг нэвтрүүлнэ. Үүний санхүүжилтийг 420 тэрбумаас гаргахгүй. Энэ ажил ирэх хавар эхэлнэ. Өнөөдөр энэ тээврийн трассыг хэлэлцлээ. 13 буудалтай, 500 мянган хүнд үйлчлэх тээвэр байна. Ирэх оны эхээр ТЭЗҮ-г боловсруулж, 2024 онд дуусгана. Эхний трасс Нисэхээс эхэлнэ. дараагийнх нь Толгойтоос яваад Шархадны төвд очно" гэх мэдээллийг өглөө. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.81
    2021/11/11

    zuitei. belen zurag tusul tyrshlagatai kompaniar 2 jiliin dotor l hiilgechih. hyatadiin shinjianii uremch hotod yag iim guuriig 2 jiliin dotor barihiig nudeer harsan. tegheeer hyataduud l hyrdan chanartai hiine. baruuniihnii urtgiig diilehgui

    Хариулах
  • 64.119.17.42
    2021/11/10

    Удмын шуналтай хүн идэхгүй байна ч гэж байхгүй. Харин идсэнийг нь илчлэх ажлыг сайн хийгээсээ

    Хариулах
  • 66.181.161.87
    2021/11/10

    Baga ideerei de bazaraa shal hudal tom amlaad hiisen yumgvi idsen uusan hel am bitgii bolooroi doo naidahad hetsvv l hvn de chi

    Хариулах
  • 192.82.74.183
    2021/11/10

    нисдэг галт тэрэг

    Хариулах
  • 66.181.184.69
    2021/11/10

    ХОТын даргаа НАЙРАМДАЛ чиглэлийн нийтийн авто замын нүхнүүдийг адаглаад бөглүүлж өгөөч. ХЭЦҮҮ байна.

    Хариулах