Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилыг яллагдагчаар татжээ

2021/11/11

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байсан юм. 

Тэгвэл түүнп эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь 2021 оны тавдугаар сарын сүүлчээр Алтанбулаг сумын хилийн боомтын замын өргөтгөл, шинэчлэлтийн засварын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоон,  захиралаас нь 10 сая төгрөгийг нэхэж өөрийнхөө хамаарал бүхий этгээдээр дамжуулан бэлнээр авсан.

Мөн 7-8 сарын үед дахин 500 машин хайргыг өөрийн хувийн бизнесийн зорилгоор ашиглах гэж байгаа талбайдаа үнэгүй буулгуулж, тэгшлүүлсэн гэх хэргээр АТГ-аас яллагдагчаар татжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.