“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооноос 11 дэх жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2021.11.10 ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан оюутнуудыг шалгаруулдаг билээ.
Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр Монгол улсын Ерөнхий сайдын илгээлтийг үгийг уншиж танилцуулж, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны үе үеийн болон одоогийн Удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагууд шилдэг оюутнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж шагнал гардуулав.
/Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр/
/ Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр /
“ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагналын эздээр:
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Булгантамир хаалтын үг хэлж Монгол оюутны тэргүүн дээд шагнал “Эрдмийн хонх” шагналын үе үеийн эздийг нэгтгэн клуб байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна