Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр "14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727 болтлоо буурсан. Энэ нь шинээр илрэх тохиолдлын тоо буурсантай холбоотой.
Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна.
Үүнийг дагаад,
Халдварын оргил үед коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан. Энэ бол өнөөдөр 50 хувиар буурсан нь сайн үзүүлэлт болж байна.
Коронавирусийн оргил үед бүх томоохон эмнэлгүүд өвчтөн авч хэвтүүлж байсан. Харин одоо тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийсэн" хэмээн мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна