Картаа бүртгүүлж, баталгаажуулаагүй бол түлш олгохгүй

2021/11/12

Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-ээс буюу арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. 

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжинд 200 цэгээр дамжуулан борлуулах юм. 

Түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан айл өрхүүдийг түлш худалдан авах эрхийн “Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхийг анхаарууллаа.  

Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай. Хэрэв бүртгэлгүй карттай бол танд түлш олгохгүй байна. 

Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ ХҮТ-ийн салбарт очиж картаа баталгаажуулах юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.88
    2021/11/12

    Ingej ard irgedee daramtalj bhaar nvvrsiig ni cholootei bolgochih heregteishdee

    Хариулах