Хятадын тал ачаа тээвэр нэвтрүүлэх шинэ журам танилцууллаа

С.Гандэлгэр
2021/11/15

Хятадын талаас боомтын асуудлаар "Түр цагийн журам" нэртэй төлөвлөгөөг Монгол Улсын талд танилцуулжээ. 

Уг журамд хамгийн багадаа 20 хоногийн дараа хил хоорондын ачаа тээврийг эхлүүлэх тухай "Түр цагийн журам" нэртэй төлөвлөгөөг танилцуулжээ. Тухайн саналыг Монголын тал хүлээж авахгүй бол дараагийн шатны хэлэлцээ, холбогдох шатны байгууллагуудаас зөвшөөрөл авах зэргээр ойрын таван сарын хугацаанд хил нээх боломжгүйг анхааруулжээ. Улмаар Хятадын тал нэн даруй шийдвэрээ гаргаж, энэ даваа гарагийн /2021.11.15/ 12 цагаас өмнө хариу өгөхийг хүссэн байна.

ХЯТАДЫН ТАЛААС ТАВЬСАН ҮНДСЭН 4 САНАЛ:

1.

- Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох,

- Чингэхдээ үдийн өмнө Хятадын талаас ачаатай чингэлгийг талбайд хүргэн, хоосон буцах,

- Үдийн хойно Монголын тал мөн зарчмаар чингэлэг сольж, хүн хооронд харилцаа үүсгэхгүйгээр тээвэрлэх,

- Явцаас хамаарч чингэлгийн тоог дэс дараатайгаар нэмэгдүүлэх

2.

- Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх. Ийм төрлийн ачаа харьцангуй цөөн бөгөөд энэ зохион байгуулалтыг хоёр талын Боомтын зөвлөл харилцан тохирч чингэлэг тээврийг түр зогсоон мөн дээрх зарчмаар хэрэгжүүлэх

3.

- Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах.

- Монголын талын калмарыг Монгол тал өөрсдөө хариуцах, /Калмарыг Хятад талаас түрээслэх бол 1 жилийн түрээсийн төлбөр 800 мянган юань байна/

4.

- Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх.

- Хятадын тал тэг цэг хүртэл тээвэр хийх жолооч нарыг сонгон шалгаруулж, 14 хоног тусгаарлалтад байлгасны дараа ажилд гаргана.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.3
    2021/11/16

    bi eniig buur omno. i boddog bsn shd yaagaad dundaa tolgoi soliood ya j boldogguin bol geed

    Хариулах
  • 66.181.161.86
    2021/11/16

    Зөвшөөрөхгүй гээд яахав дээ.Тоог нь нэмж ядаж 100 -150 болгоё гээд л гуйх юм даа

    Хариулах
  • 202.55.188.36
    2021/11/16

    Dajgui l sanal bn.

    Хариулах
  • 117.111.2.53
    2021/11/16

    Хятад руу том тэргээр хэний баялагийг хэний зөвшөөрөлтэй зөөгөөд байна.Байгалийн баялаг чинь ард түмний баялаг биш юмуу? Тэр зарж борлуулж байгаа мөнгө төгрөгний тооцоо данс хаана байна.Ямар эрх мэдэлтэй шуналын бузрууд идэж уугаад байна .сар өдрөөр нь тооцоогоо ард түмэнд тайлагнаж Улсад хэдэн төгрөгний орлого оров ард түмний амьдралд хэдэн хувийг яаж зарцуулав тооцоогоо хийж байж ард түмнээсээ зөвшөөрөл авч байж баялагаа зөөгөөрэй.Бүх юм эзэнтэй шүү. Хэдхэн хүн идэж уугаад байвал байгаль баялгийн хорлол болж үр удмаараа хараалгана шүү .шуналын бузруудаа...

    Хариулах
    • 66.181.161.86
      2021/11/16

      Яг энэ тухайд Хятад уруу зөөх бищ.Хятадаас бараа оруулж ирж зогсчихсон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх дуусгах л асуудал юм

  • 66.181.161.14
    2021/11/16

    Bolio boli iim erguu sanaliig zuvshuurch l bolohgui shuu oilgooroi

    Хариулах
  • 122.201.21.41
    2021/11/15

    Bieluulehgui ged yahuu dee muu hyatad l ged bdag hyatadgui bol amidrahgui dee

    Хариулах
    • 66.181.189.171
      2021/11/16

      Тийм болж дээ

    • 202.55.188.88
      2021/11/16

      Хуцмой

  • 64.119.18.75
    2021/11/15

    Үүнийг зөвшөөрвөл дахин удахгүй хилээ хаана. Дахиад барьцаа ахиулана. Мөдхөн хятад тээвэрчид ачаа барааг Монголын гүнд зөөнө гэнэ. Нүүрс ч мөн адил

    Хариулах
  • 66.181.161.26
    2021/11/15

    Манай дарга нэртэй үхсэн ацнууд дандаа хятадын эрхшээлд орж байна өөрснөө толгойгүй дандаа цүнх баригч авилгал шаагч монгол жолооч ажил хийж амьдрахгүй нь л дээ хужаа жолооч одоо 0. цэг мөдхөн давраад Замын үүд дараа нь Улаанбаатар Алтанбулаг Хиагт Улаанүүд тэгээд бүр европ

    Хариулах
    • 66.181.189.171
      2021/11/16

      Монгол гэдэг улс байхгүй болох гээд л баына

  • 66.181.161.47
    2021/11/15

    Muu hujaa nar oorsdoo ovchin gargachaad zuger bsan mgl jolooch nariig butsaah gd ulairch bgaag n

    Хариулах
  • 66.181.161.36
    2021/11/15

    Төр засаг гэж байна уу.Дандаа ард түмний эсрэг шийдвэр гаргаж байх юм.1 том тэрэгний ачаа 3 чингэлэг болно.Энэ хэрээр наймаачид ачаагаа 3 дахин тээврийн хөлс төлж авчирна.Ийм байх нь хэнд ашигтай бэ.Зөвхөн чингэлэг зөөврийн ачаа ачуулж байгаа КОМПАНИ, хятадуудад ашигтай. ХЭН ХОХИРОХ УУ зөвхөн АРД ТҮМЭН.

    Хариулах
    • 185.126.129.174
      2021/11/16

      Хэдэн тонны чингэлэг өөрөө яриад бгаа юм болоо? 20 тонн дээд тал нь ачдаг тээврийн хэрэгсэлд 4-5 чингэлэг ачуулдаг овоо гаруу гүй юу өөрөө? Мэддэг зүйлдээ тайлбар хийж бай гэж зөвөлмөөр байна! Юм л бол хужаа нар гэж буруутгах юм! Бодит байдал дээр хятадруу тээвэр хийсэн монгол жолооч нараас өвчин элэрсэн шүү! Нэг л бусдыг буруутгасан байхаа болих цаг ирсэн биш үү? Монгол гээд цээжээ дэлсээд хэр хол явах уу? Тийм л мундаг юм бол урд болон хойд хөршөөсөө бүх харилцаагаа таслаад өөрсдөө бүх зүйлээ хийж амьдраач! Чадах уу? Хоосон юу ч биш байж ямар ч их юм ярьдаг юм бэ дээ!!! Хэзээ пиздаа бодит байдалдаа бууж амьдрах улс вэ та нар?

    • 192.82.90.47
      2021/11/15

      Монгол улсынхаа нийт тээвэрчид болон ард иргэдээ бодоочээ .Эцсийн эцэст хятадад л ашигтай шийдвэр байна шүү дээ. Дээд албан тушаалтнуудаа