Томоор савласан норов7, мана4 танг эмийн бүртгэлээс хасах санал гаргажээ

С.Гандэлгэр
2021/11/16

Нийслэлийн алслагдсан байршлуудад үйл ажиллагаа явуулж буй 92 эмийн санд шалгалт хийхэд 87-оос зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36 зөрчлийг арилгуулжээ. Иргэн, ААН байгууллагууд 0,5 болон 1 кг-аар савласан Норов-7, Мана-4 танг худалдан авчихаад, жижиглэнгээр зарахад нь хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж байна.

Тиймээс 0,5 гр болон 1 кг-аар савлах эмийн бүртгэл болон тус компаниудыг Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлсэн. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага бий. Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг ба хэрэглэгчдэд 1гр, 3гр савлагаа нь тохиромжтой байдаг аж. Тиймээс 500 гр, 1 кг гэсэн савлагаатай тангуудыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг хүргүүлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.79
    2021/11/17

    том асуудал шийджуу их сайн шалгажуу МХГ

    Хариулах