Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал Бүрэн багийн “Булингарын хар” гэдэг газар өчигдөр /11.16/ 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 17:40 цагт цахим шуудангаар ирүүлжээ.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдэгдсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна