Халдварын 873 тохиолдол батлагдаж, 10 иргэн нас баржээ

2021/11/17

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 549, орон нутагт 324 тохиолдол бүртгэгдсэн байна.  Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 376,158 болж нэмэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1836 хүн эндээд байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 4022
  • Хүндэвтэр – 4139
  • Хүнд – 1143
  • Маш хүнд - 265 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна