Тяньжин боомтоос 2,805 чингэлэг Эрээн рүү ачигджээ

2021/11/17

Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4,800 чингэлгээс 2,805 нь Эрээн рүү ачигдсан гэж Засгийн газраас мэдээллээ.

Энэ сарын байдлаар Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1,548 байна гэж ЗТХЯ-наас өмнө нь мэдээлсэн юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.242
    2021/11/17

    хүнсний ачаа гэдэг л осолтой сонсогдож байна бүтэн хоёр жил боомт дээр байсан гэхээр хугацаа дуусаагүй юу

    Хариулах