Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт явж чадахгүй байгаа 2-3 насны 3,500 орчим хүүхэд байна.
Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 08 дугаар 19-ний өдрийн Ковид-19 цар тахалтай холбогдуулан гаргасан журам нь хууль зөрчиж байна хэмээн хэд хэдэн байгууллагаас Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ.
Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид,
"Монгол Улсын "ковид-19" цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байна.
Гэвч уг журам нь 3500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боложгүй болгож, улмаар тэднийг насаар ялгаварлагдах, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.
Иймд 2-3 настай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний эрхийг цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх сайдын гаргасан хамтарсан түр журмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөв" гэжээ.
Мөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү гэжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна