Залилан хийсэн гэх Д.Кёкүшюзанбатбаяр, Д.Баясгалан нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

С.Гандэлгэр
Өчигдөр 15 цаг 15 минут

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлосон байв.

Гэвч шүүгдэгч Д.Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгаланд нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд явагдаж буй 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлсэн байна.Үүнийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна