Д.Анар: Хөдөлмөрөө үнэгүйдүүлсэнд харамсаж байна, сүүлийн гурван жил ДОПИНГ-той бөхчүүдтэй барилдаад унасан

С.Гандэлгэр
2021/11/18

2019 оны үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн улсын арслан Э.Оюунболдын допингийн шинжилгээ эерэг гарсан тул улсын аварга цолыг нь хураахаар болсон. Улмаар түүнд унасан Н.Батсуурьт Монгол Улсын даян аварга, Улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, Д.Анарт Улсын заан, Б.Цэдэнсодномд Улсын харцага, Н.Мустафад Улсын начин цол нөхөн олголоо.

Энэ үеэр улсын заан Д.Анар "Би сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан байна. Олон жилийн ачаалалтай бэлтгэл, гаргасан зардлуудаа тооцох юм бол өчнөөн л юм болох байх. Энэ бүхнийг маань үнэлж Монгол Улсын Заан цолыг олгосон байх гэж бодож байна.  

Миний хувьд харамсалтай байна. Энэ олон жил бэлтгэл сургуулилт хийж хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаад харамсаж байна. Намайг гэдэг олон хүмүүс байдаг, өчнөөн олон жил дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн. Тэр итгэл сэтгэлд нь хүртэл барилдаж чадахгүй байсандаа харамсаж байна." гэлээ



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.242
    Өчигдөр

    үнэн шүү мөрөөрөө яваа залууст мангарууд ёстой га й болж байна

    Хариулах
  • 66.181.169.70
    Өчигдөр

    Манай Дорнодыхон ийм ялихгүй юм ярихгүй шүү, өөр аймгийхан гонгинож хэрүүл хийгээд байгаа харагддагийн, Дорнодыхон хуйхтай эрчүүдтэй нутаг, Анар дүү өшөө дээшээ явах нь тодорхой,

    Хариулах
  • 66.181.189.229
    Өчигдөр

    hugiin zantai buriad ve

    Хариулах
  • 103.87.255.66
    Өчигдөр

    юун ч сүртэй юм.Нээх сайн барилддаг юм шиг. гэмтэл бэртэлдээ уусан эм нь допинг гэж гараад бга болохоос биш, санаатай хэрэглээгүйг бүгд мэдэж бга шүү дээ. Бэртэхгүй шиг бай.

    Хариулах