СУДАЛГАА: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын нэр хүнд өсчээ

С.Гандэлгэр
2021/11/22

Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн чансааг тодорхойлж, түүнийгээ олон нийтэд ил тод зарладаг. Энэ жишгээр тэд АРВАННЭГДҮГЭЭР САРЫН судалгааны дүнгээ танилцуулав. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар 1006 хүнтэй утсаар холбогдож, авчээ.

Улстөрчдийн чансааг тогтоох, тодорхойлох эл судалгаанд оролцсон иргэд төрийн гурван өдөрлөг, хотын даргын авч хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэрийг өөр өөрсдийнхөөрөө үнэлж, дүгнэсэн байна.

Судалгааны тайлан, дүнгээс харахад өнгөрсөн нэг сарын хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн нэр хүнд 0.2 функтээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн аравдугаар 5.9 функт байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд 6.1 болж өссөн байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ч нэр хүнд өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард 5.7 функт байсан Ерөнхий сайдын нэр хүнд 5.9 болж, мөн 0.2 функтээр өсчээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.