Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Нисдэг машин" төвийн 3 давхарт байрлах АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн.
Тодруулбал, тэднийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо авлига авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлдэг. Мөн шалгалтад тэнцээгүй жолооч нараас авлига авч, дахин шалгалтад оруулахгүйгээр тэнцүүлдэг гэх асуудалд буруутган шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.
Тэгвэл уг мэдээллийг АТГ-аас тодруулахад: "АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийсэн нь үнэн. Цагдан хорьж шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна