Булган, Дорнод ,Завхан аймгуудад мотоциклын хөдөлгөөнийг хоригложээ

Х.Есү
Өчигдөр 11 цаг 37 минут

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар мотоциклтой зам тээврийн 261 осол бүртгэгдэж, ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирчээ.

Хүйтний улирал эхэлж буй энэ үед мотоциклтой хөдөлгөөнд оролцохыг аймаг, сум дүүрэг, нутгийн удирдах байгууллагаас хориглож, захирамж гаргадаг. Одоогийн байдлаар Завхан, Булган, Дорнод аймаг уг шийдвэрийг гаргаад байна. 

Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндэс хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.15.182
    5 цагийн өмнө

    мотоциклын хөдөлгөөнийг хориод нэмэргүй ээ, урдаас бүтнээр нь болон задалж оруулахыг л хориглох хэрэгтэй ш дээ, мангарууд нээрээ алах юм аа

    Хариулах